
Хууль зөрчигч лам нар шашинд хор хөнөөл үзүүллээ. Тэд хүүхдүүдийг хүчиндэж байхын оронд “тэдэнд хүмүүнлэг боловсронгуй үзлийг суулгаж өгөх ёстой байлаа” гэж хамба хэлсэн байв.
Сүүлийн үед лам нарын хувьд гэрлэхийг хорьсон ёс журам зөв үү гэх яриа гарч байна. Гэхдээ цэвэр ариун байсан хүн л “жинхэнэ хүмүүнлэг хөгжингүй үзлийг авчирна” гэж ламтан онцолжээ.
Хүүхдүүдийг садар самуунд уруу татсан лам нарын дуулиан 2004 оноос хойш мандаж байна. XVI Бенедикт өөрөө Мюнхены ширээт лам байхдаа өөрийн шавийн аймагт тийм хэргийг нуун дарагдуулж байсан гэх ярианд хамрагдаад авсан билээ.
Энэ долдугаар сард Ватикан бага насныхныг садар самуунд уруу татагчдыг ухаангүй тэнэгүүдтэй зэрэгцүүлэн тооцсон ба хүүхдийн порнографийг дэлгэрүүлж, үзэх зэргийг сүм хийдийн гэмт хэргийн зэрэглэлд оруулсан байна.