
Ираны эрх баригчид барууны эсрэг, Ираны талыг барьсан Засгийн газрыг Иракт байгуулах ажилдаа орж байгаа тухай The Guardian сонин мэдээлж байна. Ойрхи Дорнодын орнуудаас айлчлахдаа Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад Сирийн удирдлага болон “Хезболлах” байгууллагын удирдлагыг Иракийн ерөнхий сайд шиит Нури аль-Маликийг дэмжихийг уриалсан байна.
Аль-Маликийн толгойлдог “Хуульч төр” улс төрийн эвсэл гуравдугаар сарын 7-ны парламентын сонгуульд ялагдсан ч аль-Малики ерөнхий сайдын суудалдаа үлдсэнээр барахгүй, АНУ, Египет, Иран ба Туркийн дэмжлэгийг авч чадсан байна.
Иракийн аль-Маликийн лоббийг Арабын орнуудад Ахмадинеджад хийж эхэлсэн нь Тегеран тус улсад өөрийн талын мөн барууны эсрэг Засгийн газар бий болгохоор оролдож эхэлснийг харуулж байна гэж The Guardian бичжээ.
Иракийн удирдлага дахь өндөр тушаалын эрхтнүүдийн хэлж байгаагаар гадаадын цэрэг тус орноос гарсны дараа улс төрийн систем нь үндсээрээ өөрчлөгдөж магадгүйг хэлж байна. АНУ-ын армийн байлдааны анги нэгтгэл наймдугаар сард Иракаас гарсан ба НАТО-гийн цэрэг энэ жилийн арванхоёрдугаар сард Иракийг орхин гарах юм.