Эрчүүд халдашгүй бүсгүйд дуртай

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Эрчүүд халдашгүй бүсгүйд дуртай

Эрчүүдийн ан хийх зөн билгийг эс тооцвол эмэгтэйчүүдийн хатуу зарчимч зан ямар ч Казанова эрийг үргээж мэдэх гэнэ.
“Ийм  бүсгүйтэй  эрчүүд тоглоом шоглоомгүй, сээтэгнэлгүй харьцдаг. Тэд ийм бүсгүйтэй болгоомжтой харьцах ёстойг мэддэг болохоор сэтгэл хөдлөлөө ил гаргахаас айдаг “ гэж  психоаналист Орлова ярьж байна.
Гэвч ямар ч зүйлд алтан дундаж гэж бий.  Саяхан Европийн психоаналистууд эрчүүд эмэгтэй хүнийг чанга инээж хөхрөхөд дургүй байдаг нь ийм бүсгүйг явдалтай гэж ойлгодогтой холбоотой болохыг олж мэдсэн байна.  Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эмэгтэй хүний хэтэрхий аальгүйтэж, сээтэгнэх нь эрчүүдэд таалагддаггүй учраас хөнгөмсөг хатагтай нараас аль болох зайгаа барьдаг байна. “ Эрчүүд  бүсгүйнхээ  өөрийнхөөрөө байх хүсэл,  амьдралын баяр хөөртай  занд дуртай ч  хэтэрхий хөнгөмсөг зан  тэднийг түлхдэг” гэж Орлова ярьж байна.  Эрчүүдэд  юу хэрэгтэй вэ гэвэл  дур хүсэл бас тоглоом.  Тэд эхэндээ үүнийг ойлгохыг  ч хүсдэггүй.  Тиймээс анхны болзооны үеэр өөрийнхөө тухай аль болох бага ярьж, их сонс. Юунд итгэж мөрөөдөж явдгаа нууц хэвээр хадгал. Бат бөх харилцаа тогтоох гэж анхнаасаа хичээх хэрэггүй. Дараагийн уулзалтыг бүү төлөвлөж бай. Муур хулгана болж тоглох эрчүүдэд сонирхолтой байдаг  гэдгийг сана.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж