
Оростой эвлэрэх үйл ажиллагаа нь хэд хэдэн шатнаас бүтэж, тэр нь хүндхэн явагдана гэж Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский үзэж байна.
«Энэ бол ойрын зайн гүйлт биш хүнд марш байх болно» гэж Коморовский тэмдэглээд, Смоленскийн дэргэд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн онгоц сүйрсэн дөрөвдүгээр сард гарсан «Польш-Оросын харилцааны онцгой үеийг анхаарлаас алдаж болохгүй» гэж нэмэн хэлсэн байна.
Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд төлөвлөгдсөн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевын айлчлалд Варшав бэлтгэж байгаа гэж тэр онцолжээ. «Айлчлалын хугацаа өөрчлөгдөхгүй гэдэгт найдаж байна» хэмээн Коморовский хэлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ.