
Уг сургалтанд Дорноговь, Дундговь, Говьсүмбэр Өмнөговь аймгийн дунд шатны Улаан загалмайн хорооныхон оролцсон юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Монгол улсад цусны талаар баримталж буй бодлого, олон улсын чиг хандлага, өсвөр үе залуусын оролцооны талаар ЦССҮТ-н дарга Н.Янжиндулам, МУЗН-ийн төлөөлөгч Д.Энхцэцэг “МУЗН-ийн өнөөгийн байдал, цусны донорын үйл ажиллгаа”-ны талаар лекц уншиж, ЦССҮТ-н дарга Н.Янжиндулам “Цусны тогтолцооны эрхтэн системүүд”, “Цус эмчилгээний бэлдмэл болох нь”, “Цус сэлбэлтээр дамждаг халдварууд”, “Монгол дахь донорын төрлийн онцлог”-ийн тайлбар хичээл орсон байна. Сургалтанд оролцогчдод сертификат гардуулжээ.
А.Хулан