
Одоогоор гэмт хэрэгт 102 хүн холбогдож, Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 32.4 хувиар, гэмт хэрэгт холбогдогчдын тоо 3.0 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Бусдын эд зүйлийг дээрэмдэх, завших гэмт хэргүүд шинээр нэмэгдсэн байна. Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 24-өөр нэмэгджээ. Танхайрах гэмт хэрэг долоо, хүчиндэх гэмт хэрэг хоёр, санаатайгаар алах гэмт хэрэг дөрвөөр өсчээ.
Энэ бүхнийг аймгийн болон орон нутгийн иргэд тус аймагт хууль бусаар гар аргаар, алт олборлож байгаатай холбоотой байна гэж хууль , хяналтын байгууллагын зүгээс үзэж байна.