Загварын сонголтыг нэг дороос

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Загварын сонголтыг нэг дороос

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа эдгээр өдрүүдэд Их хотын Их дэлгүүр ганган хээнцэр хувцаслахыг эрхэмлэгч охид залуустаа ээлжит бэлгээ задалж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Намар – 2010 үзэсгэлэн худалдаа Meтромалл их дэлгүүрт энэ сарын 15-аас эхэллээ.
Дэлхийд  алдартай брэндүүдийн цоо шинэхэн загварын хувцасыг  энэ  намрын гоёлоо  болгон Их хотын залуустай хөл нийлүүлэн алхахыг хүссэн хэн бүхнийг Mетромалл их дэлгүүрт зохиогдох үзэсгэлэн худалдаанд урьж байна. Эрхэм та чадварлаг дизайнер, сонгодог стилтэй, үнэгүй зөвлөгөө өгч буйг сонсонгоо маш хямдхан үнээр ZARA, VERA MODA, GOYO, ADIDAS, MILD SHOP, ECCO, GABOR, BASIC HOUSE, DIOR гэх мэтчилэн залуус бидний хэдийний танил болсон шилдэг 100 брэндийн эрэгтэй эмэгтэй мянга мянган загварын хувцаснаас сонголтоо хийх боломжтой боллоо. Үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа энэ сарын 15-нд нээгдсэн бөгөөд худалдан авагчдынхаа дунд азтай 100 үйлчлүүлэгчийг шалгаруулах хонжворт сугалаа явууллаа. Мөн хамтлаг дуучдын тоглолт болж, гадуур хувцасны загварын үзүүлбэр үзүүлэх зэрэг олон сюрпризийг хэрэглэгч олонд хүргэж байна.

Намар-2010 үзэсгэлэн худалдаа ердөө 10-хан өдөр үргэлжлэх учраас Та Метромалл их дэлгүүрт хүрэлцэн ирж дэлхийд алдартай брендийн бүтээгдэхүүнүүдээс сонгон авах өргөн боломжийг Танд олгож байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж