
Одоогийн байдлаар Франц улсад дөрвөн долоо хоногийн шатахууны нөөц байгаа бөгөөд шаардлагатай бол өөр орноос импортлох боломжтой байгаа юм. Шиланскигийн хэлж буйгаар ОХУ, Итали, Испани болон Герман улсаас шатахуун импортолж байгаа аж.
Тус улсын мянга гаруй ШТС-уудын нөөц нь дуусч хаагдсан байна.
Тэтгэвэрт гаргах насны төвшинг нэмэхийг эсэргүүцсэн жагсаал Францад өнгөрсөн бямба гаригт явагдаж, албан ёсны мэдээгээр түүнд 825 мянган хүн оролцсон байв. Харин Үйлдвэрчний эвлэлийн мэдээнд жагсагчдын тоог гурван сая гэжээ.
ҮЭ дахиад жагсаал, цуглаан аравдугаар сарын 19-нд явагдана гэж мэдээлсэн байна. Мөн бүх нийтийн ажил хаялт ч үргэлжлэх гэнэ. Тэтгэврийн насыг 60-62 болгох хуулийг Францын парламентын доод танхим баталсан ба одоо дээд танхим нь авч үзэх ёстой. Шинэчлэлийн эсрэг эсэргүүцлийн арга хэмжээ тавдугаар сараас эхлэн үе үе явагдаж байгаа юм.
Ээлжит эсэргүүцэл есдүгээр сард явагдаж тэр нь төмөр зам, нисэх буудлуудын ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн юм. Мөн Марселийн боомтын ажилтнуудын ажил хаялтын улмаас нефтийн нийлүүлэлт тасалдан Нефть боловсруулах 12 үйлдвэрийн 10 нь ажлаа түр зогсоосон байлаа. Парисийн гол нисэх буудалд мягмар гариг хүртэл л шатахууны нөөцтэй байгааг захиргаа нь хэлсэн ба шатахууны нийлүүлэлт сэргэсэн гэж Иргэний агаарын тэврийн газраас мэдээлсэн байв.