
Тус компанийн гол бүтээгдэхүүн болох iPhone улирлын хэмжээнд өмнөх оныхтой харьцуулахад 91 хувиар өсч, 14,1 сая ширхэг болсон байна. Хэрэв тус компани зах зээлийн хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээний үйлдвэрлэл явуулж чадсан бол энэ байтугай их iPhone борлуулах байсан гэж “Apple” мэдэгдэж байна.
Гэхдээ iPad-ны борлуулалт тийм ч сайн байгаагүй байна. Энэ хугацаанд компанийн зүгээс 4,2 сая ширхэгийг заржээ.
Нийтдээ “Apple” компанийн цэвэр ашиг 4,3 тэрбум ам.доллар болжээ.
Э.Очирт