Ямар эмэгтэйгээс болгоомжлох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Ямар эмэгтэйгээс болгоомжлох вэ?

Болзож буй эмэгтэй чинь галзуу, салж өгдөггүй, хөнгөн хуумгайг та мэдсэн хэрнээ тачаангуй байдлаас нь болоод салж чадахгүй байна уу? Урьчилан сэргийлэлт бол хамгаалалт. Та болзоонд явахаасаа өмнө доорх зөвлөгөөг уншаарай.

Аюултай 10 эмэгтэй:

Хуурамч гоо үзэсгэлэн. Тэр бол таны харж, уулзаж учирч байсан бүсгүйчүүдээс хамгийн сайхан нь. Таныг урхиндаа төвөггүй оруулж мэдэх бие галбиртай. Гоо сайхан нь түүний гол зэвсэг. Гэвч тэр амласнаа хэзээ ч биелүүлэхгүй. Түүний эцэс төгсгөлгүй худлаа хэлэхээс залхах үед тэр юу ч болоогүй мэт богино даашинзаа өмсөөд л гарч одно. Найзуудын чинь анхааруулга толгойд чинь орж, таныг амьдралдаа харамсахад хүргэх энэ бүсгүй бол номер нэг аюултай этгээд.

Аавын эрх охин. Түүний аав энэ ертөнц дээрх цорын ганц эр хүн бөгөөд таныг үргэлж түүнтэй харьцуулна. Таныг буруутгах зүйл байнга гарч, галзуурахад ганц хуруу дутна. Танд түүнийг ойлгох боломж гарахгүй.

Мөнгө хүүлэгч. Таны араас гүйх өөр нэг аюултай этгээд. Таны өгөөмөр занг урвуулан ашиглана. Түүний урхинд орвол та бүх зардлыг нь даах болно.Тэр таны түрийвчийг хоосолж, үүнийгээ  танд илүү сайхан харагдахын тулд гэж хэлнэ.

Яахаас ч буцахгүй эмэгтэй. Тэр байнга ирж, явж байдаг. Хэзээ ч туйлбартай байхгүй. Тэр харьцаандаа ихийг хүсдэг ч ямар ч алхам хийхгүй.                                                                         

Бүхнийг заагч. Түүний хошуу оролцохгүй юм гэж байхгүй. Түүний хувьд таны хийж буй юм огт таалагдахгүй, зөвхөн өөрийнхөөрөө байлгах гэж оролдоно. Бүх зүйл түүний зааснаар явах болно.Тэр эхлээд санал болгож, яваандаа тушаал буулгах болно. Танд энэ таалагдах болов уу?

Илгээлтийн эзэн. Тэр таныг гэгээрүүлэх замд оруулахаар ирсэн тэнгэрийн элч л гэсэн үг. Тэр юу хэрэглэвэл цоо шинэ, хамгийн сайн болохыг мэддэг. Бас ямар шашин шүтэх хэрэгтэйг танд ойлгуулах гэж зүтгэнэ. Түүний ятгалга маш хүчтэй, уран цэцэн. Таныг аргандаа оруулахаар гуйж гувшиж, усан нүдэлж ч мэднэ.

Биеэ үнэлэгч. Тэр сексийн их туршлагатай. Хүн болгон түүнтэй унтсан байдаг. Тэр танаас өмнө олон эрчүүдийг ашигласаар ирсэн. Тэр бол дүрээ хувиргасан аюултай этгээд. Тантай хамт байхдаа  дараачийн азгүй амьтныг урхиндаа хэрхэн оруулахаа хэдийнэ төлөвлөчихсөн байгаа. Гэртээ, ажилдаа байгаа гэж болзоог хойшлуулах нь түүний урхи. Үнэн хэрэгтээ тэр огт өөр газар байдаг.
Салдаггүй этгээд. Таныг төөрөгдүүлж, аажмаар ойртож эхэлнэ. Байнга утсаар ярьж, хажуугаас чинь огт салахгүй дагана. Тэр таныг өөрийн өмч мэт байлгахыг хүсдэг.

Хартай мангас. Түүнд унаж туссаныхаа дараа л таны харц болгон түүнийх байх ёстойг ухаарна. Таны хувьд танил эмэгтэйн нэр, дэлгүүрийн худалдагч бүсгүй бүгд хараал болж хувирна. Тэр эхлээд утсаар уучлал гуйж, дахин бүх зүйлс эхэлнэ.

Архичин. Тэр хэтэрхий их ууж, согтуурсны эцэст байдал бүр дордоно. Анхны болзоо чинь тайван өнгөрч болох ч хоёр дахь, гурав дахь нь  аядуу байхгүй л болов уу? Эцэст нь, тэр үйлчлэгч эсвэл хажууд суугаа бүдүүн хүн рүү “Юугаа хараав” гэж хашгирч эхэлнэ. Тэдэнтэй болзоо тогтоох амархан ч салахад хэцүү байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж