
Дуучин Celine Dion жирэмсэн болсон тухайгаа мэдээлж, хоёр ихэр хүүхдээ төрөхийг хүлээж буй. Харин дуучин өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтэж, хугацаанаасаа өмнө төрөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Эмчлэгч эмчийн мэдээлснээр “Дуучны биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай бүх эмчилгээг цаг тухайд нь хийж байгаа учраас урагт ямар нэгэн аюулгүй” хэмээсэн байна. Мөн эмчийн хэлснээр ирэх сарын эхээр хоёр ихэр төрөх аж.
Хосууд есөн настай Rene Charles хэмээх хүүтэй бөгөөд хүүгээ мөн үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлсэн юм.
Н.Наран