Улиастай хотын замыг засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Улиастай хотын замыг засварлаж байна

Завхан аймгийн төв Улиастай хотноо замын ажил хийж байна. Тус аймгийн Товцог багийн 2.2 км замыг сайжруулсан хучилттай болгон засварлах ажлыг  Улаанбаатар хотын “Хурдны зам”, Завхан аймгийн  “АЗЗА” компани, “Амь ус трейд” компани, Хот тохижилт үйлчилгээний алба, хамтран нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй  хийж байна. Замын ажлыг 1 автогретор, 2кат, 6 өөрөө буулгагч автомашинтайгаар гүйцэтгэж байгаа ч техникийн хүрэлцээ муугаас ажил мөн удаашралтай явагдаж байна. Товцог багийн замын ажил дууссаны дараа Чигэстэй багийн 1 км, төв эмийн сангаас эмнэлэгийн 16 айлын байр хүртэлх 800м замыг сайжруулах юм. Энэхүү 4км замыг сайруулж дууссаны дараа Товцог , Чигэстэй багийн замд гэрэлтүүлгийг мөн тавихаар төлөвлөж байна.  

Н.Норжмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж