“Алиса гайхамшгийн оронд” Royal Ballet-д амилна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Алиса гайхамшгийн оронд” Royal Ballet-д амилна

Английн зохиолч Lewis Caroll 1985 онд “Alice’s Adventures in wonderland” үлгэрийг бичиж байсан бол 2010 онд тус үлгэрээс сэдэвлэсэн киног Tim Burton найруулан Mia Wasikowska, Johnny Depp, Anne Hathaway, Helena Bonhan Carter, Stephen Fry, Micheal Sheen нарын алдартнууд тоглосон. Уг кинонд 19 настай Алиса охин бага насандаа гайхамшгийн ертөнцөөр аялж байсан тэрхүү адал явдалдаа эргэн ирж, хуучин найз нартайгаа уулздаг тухай гарна. Тус кино нээлтээ хийснээсээ хойш “Box Office”-ийг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж, нийт 270,876,890 сая ам.долларын ашиг орлого олсон байна. “Alice’s Adventures in wonderland”-ийг 36 настай найруулагч Christopher Wheeldon 2010-2011 оны хоёрдугаар сард Английн “Royal Ballet”-ын театрт амилуулах гэж байна. Christopher Wheeldon одоо Royal Ballet-д тун завгүй ажиллаж байгаа бөгөөд “Alice’s Adventures in wonderland” балетыг 2011 оны хоёрдугаар сард үзэгчдэд хүрнэ хэмээн тэрбээр английн www.guardian.co.uk цахим хуудаснаа мэдээлжээ. Балетмейстер буюу бүжиг дэглээч Christopher Wheeldon “Alice’s Adventures in wonderland” үлгэрт гардаг бүх л үйл явдлыг уг балетад хөдөлгөөн бүрээр ил тод үзүүлэх бүрэн хэмжээний балетыг бэлдэж байна гэжээ. Адал явдлаар дүүрэн Алиса охиныг балетын тайзнаа бүжүүлнэ гэдэг гайхалтай. Christopher Wheeldon алдарт хөгжмийн зохиолч Joby Tablot болон загвар зохион бүтээгч Bob Crowley нартай хамтран ажиллахаар болжээ. Нийт 1.36 сая ам.долларын төсвөөр бүтэж байгаа уг балетын тасалбар нэлээд өндөр үнэтэй байх болов уу гэсэн таамаг байгаа ажээ.
 
Э.Аз
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж