15 мянган толгой мал устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

15 мянган толгой мал устгалд оруулжээ

Дорнод, Сүхбаатар аймгийн 16 сумын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 22081 толгой  мал өвчилсөнөөс 22048 толгой малыг устгажээ. Өмнөх хоногоос өвчилсөн мал 186 толгойгоор нэмэгдэж шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 1584 хүн, 81 мотоцикл, 320 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал хяналтын 46, хөдөлгөөнт хяналтын 111 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Сүхбаатар аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 15541 мал өвчилсөнийг устгаж, өмнөх хоногоос 41 толгой малаар нэмэгдэж, устгалын ажил 100 хувьтай байна. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 1053 хүн, 81 мотоцикл, 165 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал хяналтын 27, хөдөлгөөнт хяналтын 80 цэгт үүрэг гүйцэтгэж байна.    
          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж