Өмнөх хоногоос 145 мал нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Өмнөх хоногоос 145 мал нэмж өвчилжээ

Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар аймгийн 16 сумын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш нийт 22081 толгой  мал өвчилсөнөөс 22048 толгой малыг устгаад байна. Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий аймгийн 22 сумын нийт 2.456.256 толгой мал вакцинжуулалтанд хамрагдахаас 1.940.613 толгой малыг вакцинжуулаад байгаа аж. Дорнод аймгийн хэмжээнд 6 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 6540 толгой  мал өвчилсөн нь өмнөх хоногоос 145 толгой малаар нэмэгдэж, 6507 толгой  мал буюу 99.4 хувийг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 531 хүн, 155 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал хяналтын 19, хөдөлгөөнт хяналтын 31 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж