Өнөө өглөө 05:58 цагт Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Төмөр замын Гал унтраах 501 дугаар ангийн хашааг машин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага нийслэлийн Шуурхай бүлэг-105-д иржээ. Дуудлагын дагуу тус газарт очиход “Хонда сервер” загварын суудлын автомашин тус ангийн хашааг мөргөж онхолдсон байсан аж. Харин уг машины жолооч болох 19 настай Т-ийн биеийн байдал дунд зэрэг, согтуу байсныг эмч аврагч тэргүүн дэслэгч Г.Хатанбаатар эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Түүнийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
П.Наран