
Хайрын дууч О.Анхаа, Б.Халиунаа нарыг асуудалтай хосууд гэж хүмүүс ярьдаг. Учир нь нөхөр болох дуучин О.Анхаа нь “Киви” хамтлагийн экс гишүүн Б.Халиунааг найз нөхөдтэй нь уулзуулдаггүй, харддаг хэмээн хэвлэлээр цуурах болсон. Энэ талаар хосууд албан ёсны хариултыг өгсөн юм. Дуучин Б.Халиун хэлэхдээ “Манай нөхөр намайг тэгж хардаад найз нөхөдтэй минь уулзуулдаггүй гэдэг нь худлаа. Бид хоёр өөрсдөө сайхан хайрын тухай дуулж байж гэр бүл нь асуудалтай байж болохгүй биз дээ. Нөхөр маань намайг энэ тал дээр харин ч их ойлгож найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур явж бай гэдэг юм. Найз нөхөдтэй уулзалгүй л яахав, гэхдээ би чинь нөхөр хүүхэдтэй хүн гэр бүлтэйгээ хамт байх нь жаргалтай байдаг юм. Тиймээс Анхаа намайг хардаад л гэрээс гаргахгүй байна гэдэг огт худлаа зүйл” гэв.
М.Анир