Бэлчээрийн талаар онол практикийн бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн талаар онол практикийн бага хурал болно

 “Тогтовортой амьжиргаа-II”, “Ногоон алт”, ‘Хот орчмын бэлчээрийн менежмент” зэрэг төслүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран маргааш Монгол орны бэлчээрийн талаарх онол практикийн бага хурлыг Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна. УИХ-ын зарим гишүүдийн өргөн бариад байгаа “Бэлчээрийн тухай” хуулийн төсөлд олон нийт тэр тусмаа хөдөө аж ахуй, мал аж ахуйг гардан эрхлэгчдийн санал бодлыг тусгах, ололттой болон дутагдалтай талуудыг хэлэлцүүлэх, цаашид сайжруулах арга замыг олох талаар хэлэлцэх юм байна.
Онол практикийн бага хуралд 400 гаруй төлөөлөгч оролцохоос 200 орчим нь малчид, мал бүхий иргэд байх юм байна. Өнгөрсөн жилүүдийн зудын сургамж нь Монголын мал аж ахуй удирдан зохион байгуулагчдын боловсруулсан бодлого чиглэл нь зудын өмнө хүчин мөхөсдсөөр байгааг зайлшгүй өөрчлөх хэрэгтэйг нотолсоор байгаа. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын дулааралт, өнөөгийн бэлчээрийн доройтолд манай одоогийн мал аж ахуй эрхлэх арга барил сөргөөр нөлөөлсөөр байгаа зэргийг бага хурлын үеэр хэлэлцэх ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж