Филиппинд шуурганаас болж зургаан хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Филиппинд шуурганаас болж зургаан хүн амь үрэгдэв

Филиппинд Мэги хэмээн нэрлэсэн далайн шуурга даваа гаригт болж, зургаан хүний аминд хүрчээ. Шуурга байшингуудын дээврийг хуулж, цахилгаан тасалсан банйа. Хэдийгээр шуурганы салхины хурд буурсан байгаа ч 167 км/цагийн хурдтай хэвээр байгаа аж.

Мэги шуурга БНХАУ-ын өмнөд хэсэг рүү нүүж байгаа бөгөөд дахин хурд авах төлөвтэй байгаа гэнэ. Филиппин улсын холбогдох байгууллагы мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүс үер болон нурангинаас болж амь үрэгдсэн байна.

Өнгөрсөн жил мөн олон арван мянган хүн шуурганаас болж орон гэрээсээ дүрвэж байсан бөгөөд 500 орчим иргэн амиа алдаж байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж