Шувуу надад атаархлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Шувуу надад атаархлаа

 Зүгээр л гадаа гараад  бүүдгэр тэнгэрлүү  нисчихмээр цаг хугацаанд
би газар  дээр хоёр хөлөөрөө татах хүчинд автан  зогсохдоо  шувуу шиг
элин халин  нисэх  жигүүртэй асан бол би гунигтай байх юуны
магадсандаа. 

Хүн гэгч, тэр тусмаа тэнгэр заяат Монгол хүмүүний дээдээс 
томилсон буян  бөгөөд нүгэл  юүгий нь үйлдэхээр тэр нисэхийн  хүсэн буй
газраасаа буун  ирсэн юмуу. Тэгээд л жигүүргүй ч бусдын тусын тулд 
амьдраад, тэднээс  илүүтэйгээр хайрлаад, хайрлуулаад, гуниглаад зовоод
хааяа  үхмээр ч санагдаад , гэгэлзээд хуураад хууртаад… Дуу хууранд 
уярч "Дунгуй" нутагтаа  хоргодож, нүгэл  үйлдсэндээ гэмшиж басхүү
баярлаж, нүдэндээ гуниг хуруулж, анхны цасан дээр гишгэх анхны бороонд 
норохдоо догдлон,  орондоо шөнөөр уйлан дэрээ  норгож, ижий аавдаа
гоморхож аньсгаа чийглэнэ.Дотроо гундаж, дотроо гуньж, дотооддоо 
бясалгадаг  хүмүүн бидний хамгийн сайхан  нь нисэх жигүүргүй, тэгээд
нисэхсэн гэж  мөрөөддөг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж