
Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг донор ХДХВ/ДОХ-ын халдвар авсан байсныг мэдэлгүй цусыг нь авч есдүгээр сарын 25-30-ны хооронд 14 хүнд сэлбэсэн талаарх мэдээлэл олныг цочирдууллаа. Одоогоор ЭМЯ-ны эмнэлгийн тусламж хариуцсан эмч, мэргэжилтнүүд энэ талаар салбарын сайдтай зөвлөлдсөн гэх мэдээлэл байгаа ч албан ёсны хариулт өгөх хүн алга. Бид энэ талаар Үндэсний цус судлалын үндэсний төвийн дарга Д.Улаанхүүгээс тодруулахаар утсаар холбогдоход тэрбээр хуралтай байлаа. Утсаар сонссоноор энэхүү хурал нь яг юун тухай хурал нь тодорхойгүй ч доноруудын цусны шинжилгээний найдвартай эсэх талаар ярилцаж байгаа нь дуулдаж байв. Түүнчлэн салбарын сайд С.Ламбааг чухал хуралтай байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Гэтэл саяхан авсан мэдээллээр 14,00 цагт Эрүүл мэндийн яамнаас энэ талаарх мэдээллийг няцаахаар хэвлэлийн бага хурал хийлгэхээр зарласан байна.
Н.Түвшин