
Манангийн бүрхүүл багасах үеэр буюу 08.41 цагт МИАТ компаний УБ-Сөүлийн чиглэл, 08.48 цагт “Аэромонголиа” компанин УБ-Тавантолгой, 08.50 цагт УБ-Оюутолгой, 09.19 цагт “Изинис” компаний УБ-Баян-Өлгийн чиглэлийн нислэгүүд Чингисхаан Олон улсын буудлаас хөөрсөн байна. Одоогоор нислэг хэвийн үргэлжилж байна.