Нохойг хорих нь гэмт хэрэг биш

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Нохойг хорих нь гэмт хэрэг биш

Москвагын Кооперативная гудамжны оршин суугчид  зургаан сарын өмнөөс нохой хуцах тээртэй чимээ сонсох болжээ. Нерв барсан энэ чимээ хуучин Вольга машинаас гарч байв.  Хүмүүс Вольга машинд  пит булл терриер нохой түгжигдсэнийг мэдээд эзнийг нь хайж эхэлсэн байна.  Тэд машины урд шилэн дээр утасны дугаар үлдээгээд хариу бичихийг хүсчээ. Удалгүй нохойн эзэн холбоо барьсан аж.
Эзэн нь нохойгоо машиндаа түгжиж орхихдоо хангалттай хоол орхидог байжээ. Тэрбээр оршин суугчдын гомдлыг үл тоомсорлон “ Энэ миний нохой, миний машин. Би нохойг гэртээ байлгаж болохгүй учраас машиндаа үлдээдэг. Тэгээд ч нохойгоо машиндаа үлдээх нь миний хэрэг “ гэсэн байна.
Цагдаа нар ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна . Учир нь нохойг машинд хориход  гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байгаа юм.
Хуулийн мэргэжилтнүүдийн тайлбарлаж  буйгаар нохойг харж асрахтай холбоотой эрх зүйн акт Орост байхгүй аж. Мөн шинжээчид нохойн эзэн эрийг амьтантай зүй бусаар харьцсан ямар нэгэн нотолгоо олоогүй гэж үзэж байна. Учир нь эзэн нохойгоо  тогтмол салхилуулж, хангалттай хоол өгдөг аж.
Нохой одоо ч машин дотор түгжигдэж хоцордог бөгөөд эзнээ ирэн иртэл хуцдаг гэнэ.  Синологистууд  нохойг удаан хугацаагаар хориход зан авир нь өөрчлөгдддөг гэж үздэг юм.
"Пит булл нохойг эзэн нь  хайхрахгүй орхивол ширүүн догшин авиртай болно. Нохой үүнд хэн буруутайг мэдрэх хангалттай ухаантай. “ Хэрэв би нохойн эзэн  байсан бол өөрийнхөө аюулгүй байдалд анхаарах байсан”  гэж синологист Андрей Пестов ярьжээ. 

Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж