Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр Олон Улсын Хүмүүнлэгийн эрхзүйг хэрэгжүүлэх шадар сайдаар ахлуулсан Үндэсний хороо өнгөрсөн онд байгуулагдсан байна. Тус үндэсний хороо анхдугаар хуралдаанаа Гадаад хэргийн Яамны уулзалтын танхимд энэ сарын 30-ны 10.00 цагт зохион байгуулах гэж байна. Анхдугаар хурлаар үндэсний хорооны зорилт, үйл ажиллагаагаа танилцуулж, бүрэлдэхүүнийг сонгож, дүрмийн төслийг хэлэлцэн батлах юм байна. Мөн Олон улсын Хүмүүнлэгийн эрхзүйг Монгол Улсад хэрэгжүүлэхтэй холбогдсон өнөөгийн асуудлуудаар санал солилцох юм. Үндэсний Хорооны анхдугаар хуралдаанд ГХЯ, ЭМЯ, Сангийн Яам, БСШУЯ, ЗХЖШ, МУЗН, ОБЕГ, Хуульзүйн Үндэсний Хүрээлэн, Хүний Эрхийн Үндэсний Комисс, МУИС ХЗДС, БХИС зэрэг байгууллагуудаас холбогдох албаны хүмүүс оролцох аж. Түүнчлэн Олон Улсын Улаан Загалмайн Хорооны бүсийн төлөөлөгчид мэдээлэл хийх юм.
Б.Анхаа