Нуурандаа ирэх шувуудаа би санагалзлаа
Сүүгээ өргөөд хоцорсон ээжээ би санагалзлаа
Нүдэндээ биш ч сэтгэлдээ нулимстай хоцорсон ааваа би санагалзлаа
Нүгэлгүй цэвэрхэн төрсөн түүнийгээ би санагалзлаа
Сүүдрээ ч хөөгөөд үл барам уудам нутгаа би санагалзлаа
Бүдчин тэмтчих дүгээ би санагалзлаа