
Үдээс хойш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас эхэлж Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтанд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл байгаа хэдий ч өчигдөр Ажлын хэсгээр уг асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан тул мөн хэлэлцэх боломжгүй болж магадгүй.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас эхлэн Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхөөр болсон байна.
Б.Мандах