АНУ-д эмчлүүлэхээр явсан УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баярыг өнөөдөр Монголдоо ирнэ гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл С.Баяр дарга АНУ-аас наашилж өнөөдөр Сөүл хотод ирсэн гэж тус намынхан хэлж байна. Тэрбээр Сөүлд эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд эх орондоо ирэх бололтой байгаа аж. Тиймээс МАХН-ын дарга С.Баяр Сөүлээс Улаанбаатарт ирэх юм байна. Түүнийг тун удахгүй ирнэ гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж байна.
Д.ОЮУН