/Хайртай найзынхаа гэгээн дурсгалд зориулав/
Хөгжилтэй агаад ухаалаг занг чинь
Хорвоо хайрлаагүй ч би үгүйлнэ хэзээд
Хэн ч мэдрээгүй зовлон, гуниг , сэтгэлтэй чинь
Хальсаар хамт шороон доор аниржсан байх
Ертөнцөөс ганцхан амийг чинь гуйхгүй найз нь
Ердөө сүнс байдаг бол чинийхийг л буцаа хэмээн гуйна
Ер өвчингүй эрүүл бие гуйна. Чиний нэр ч хэрэггүй
Есөн есийн наян нэгэн жил чи минь зовиургүй амьдраасай
Үргэлжлэл