Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 19

Аравдугаар сарын 19-ний баяр
Ниуэгийн тусгаар тогтнолын өдөр
Ниуэ улс нь Шинэ Зеландаас баруун хойд зүгт 2200 км-ын зайтай, Тонго арлаас зүүн тийш 386 км-ын зайтай адилхан нэртэй аралд оршдог. Ниуэ 1901 оноос 1974 он хүртэл Шинэ Зеландын Засгийн газарт захирагдаж байлаа. “Ниуэ” гэсэн нэр нь “Кокос самар байна, хараач!” гэсэн утгыг нутгийн уугуулын хэлээр илэрхийлсэн 64 км-ын тойрогтой, хөрс шороотой, дал мод ургуулж, аж ахуй эхэлж болдог арал аж. Ниуэ хэзээ ч аж үйлдвэр, экологи ба гэмт хэргийн асуудлыг мэдэхгүй учир элитийн жуулчлалд ихээхэн найдвар тавьсан орон юм.

Тереза эхийн беатификацийн өдөр
Манай үеийн алдартай католик сүсэгтэн Калькуттын  гэх Тереза эхийн Беатификацийн өдрийг (beatification англиар хүнийг хувилгаан болгох эхний алхам болгон буянтнуудын тоонд оруулахыг хэлдэг) буюу Албани улсад үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Албаничууд түүний өөрийн ард түмний гайхамшигтай төлөөлөгч гэж үздэг бөгөөд Тирана хотын олон улсын нисэх буудал ба нийслэлийнхээ хамгийн том эмнэлгийг Терезагийн нэрээр нэрлэжээ.
Тереза хөрш Македонид төрсөн ч хамгийн хүндэтгэлтэйгээр түүнд лалын шүтлэгтэй  албаничууд ханддаг бөгөөд сүүлийн үед залуус нь католик шашинд илүүтэй хандах болжээ.
Тереза эх 1964 онд Жавахарлал Неругийн шагналыг, түүнээс хоёр жилийн дараа Ватиканы энх тайвны шагналыг, 1979 онд Нобелийн энх тайвны шагналыг тус тус авч байлаа.

Өдрийн ишлэл
“Дасна гэдэгт хараа шаардагдахгүй… Хайраар наадахад харааны шил хэрэггүй”
 (Сэр Томас Браун, британийн эмч, гүн ухаантан Лондон хотноо 1605 оны аравдугаар сарын 19-нд төрөөд 1682 оны мөн энэ өдөр нас баржээ.)
Рыцарь, сэр Томас Браун. The Posthumous Works of Sir Thomas Browne номын дотуур хавтсан дахь бар зураг, 1712 он
Хэдэн зуун жилийн дараа зарим орнуудын ирээдүй ямар байхыг гайхалтай зөвөөр хэлж байжээ. Тухайлбал, тэрээр АНУ байгуулагдахыг хэлж, түүнийг Испанийн Америк дахь колониар өргөжин том улс болно гэсэн байлаа. Мөн Оросыг  Европоос Хойд мөсөн далайгаар дамжин Хятад хүрэх тогтмол усан замтай болно гэсэн байв.

Томас Брауны бусад хэллэгээс:
“Диваажин айдастай очсон ганц ч хүн олдохгүй гэж бодном”
“Энэ хорвоод бид зовж ирээд түүний хүч зарцуулалгүйгээр орхидог”
“Байгаль юуг ч зүгээр хийдэггүй”
“Надад тогтмол уурлаж байдаг нэг хүн миний дотор нуугдаастай”
“Эрүүл болохын тулд бид бүх хүчээ үл дайчилна. Учир нь бүхий л өвчнөөс анагаадаг нь үхэл юм”
“Бид л сохор болохоос биш Азын тэнгэр сохор биш”
“Хамгийн чадал сул гар амьдралыг авч чадна. Хамгийн хүчтэй гар ч үхлээс ангижруулахгүй”

Үйл явдал
100 жилийн дайн дуусав
1453 он: Бордо хотноо англичууд бууж өгснөөр Англи, Францын зуун жилийн дайн дууслаа. Англичууд Францын нутагт Кале боомтыг л авч үлдсэн ба тэр нь 1558 он хүртэл үргэлжилжээ.

Москвад бүслэлтийн онц байдал зарлав
1941 он: Немцүүд Москвад ойртож ирсэн учир Батлан хамгаалахын улсын хороо 1941 оны аравдугаар сарын 20-ноос эхлэн Москва хот ба хотын бүсэд бүслэлтийн онц байдлыг зарлах шийдвэр гаргасан байна. “Хэв журам зөрчигчдийг цэргийн шүүхэд нэн даруй шилжүүлэх, өдөөн хатгагчид ба эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалсан дайсны тагнуул, туршуул зэргийг газар дээр нь шууд буудахыг” уг тогтоолд заасан байв. Уг тогтоолын дараа хотынхон эхний өдрүүдэд хотоос зугтан дэлгүүр хоршоог тонон хотын зүүн талын замууд дүрвэгсдээр дүүрсэн байлаа. Гудамжны хөдөлгөөнийг шөнийн 12 цагаас өглөөний таван цаг хүртэл хааж хэв журмыг сахиулах үүргийг дотоодын цэрэг ба цагдаа, ажилчдын отрядуудад хариуцуулсан байлаа. Хэдэн зуун мянган москвачууд хотын хамгаалалтыг босгоход оролцжээ.

Антибиотик стрептомицин нээгдэв
1943 он: Ваксманы лаборатори 1941 онд Streptomyces antibioticus өсгөврийн антибиотик актиномициныг нээсэн байв. Альберт Шатць (1920-2005) ба Зельман Ваксман (1888-1973) хоёр Sir. Lavendulae өсгөврөөр үүсэх үүсэх   стрептотрициныг 1943 оны аравдугаар сарын 19-нд гарган авсан байна. Гэвч эдгээр антибиотикууд нь хүчтэй хордлого дагуулсан байснаас практикт өргөн ашиглагдсангүй. Эдгээр антибиотикуудыг судалсан нь Ваксман ба түүний хамтран зүтгэгчдэд Sir. griseus нянгийн өсгөврөөр бий болсон стрептомицин гэсэн гайхалтай эмийг 1943 онд нээх боломжийг өгчээ.
Стрептомициныг нээж, түүний эмчилгээний чадварыг судалсан нь  актиномицетийн судалгаанд хүчтэй түлхэц болон шинэ антибиотикуудыг гаргахад ихээхэн тус болжээ.  Үүний үр дүнд хлоромицетин (хлорамфеникол), неомицин, хлортет-рациклин, тетрациклин зэрэг олон биологийн идэвхт нэгдлүүд нээгджээ. Стрептомицин нээгдсэний гол үнэ цэнэ нь сүрьеэг эмчлэх үр дүнтэй эм болсонд байлаа. Стрептомицин нь аминогликозидын антибиотикт (эдгээр антибиотик нь уургийн холилцоог дардаг) хамрагдана. Ваксман “сүрьеэг эмчлэхэд үр дүнтэй анхны антибиотик стрептомициныг нээсний төлөө” 1952 онд Нобелийн анагаахын шагналтан болж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж