
Гэвч тэдний өгсөн шагнал өнгөрсөн оныхтой адил авсан эзэндээ бас дахиад л багагүй чирэгдэл учруулж орхижээ. Одоогоор Хятадын шоронд хоригдож байгаа Ля СяобогНобелийн шагнал авсных нь дараахан нь эхнэр Лю Сяг нь гэрийн хорионд оруулсан байна. Мөн шагнал олгосон орны иргэдэд ч чирэгдэл учруулаад амжжээ. Хятадын засаг захиргаа энэ шагнал Ля Сяобод очсоноор Норвеги болон Хятадын харилцаанд цав суулгана гэж мэдэгдэж байснаа хэрэгжүүлж, норвегийн нэртэй дуучны Дундад улсад хийх тоглолтыг нь хориглож дөнгөсөн байна. Гэвч энэ бүхэн нь шинэхэн Нолбелийн шаггналтны нэр хүнд дэлхий нийтэд түгэн тархахад саад болж чадсангүй.
Ля Сяобогийн өөрийн намтар ч бас сонирхолтой. Тэрээр 1955 онд Хятадын Чанчуньд төрсөн бөгөөд дөнгөж төрөөд байхад нь түүнийг эцэг нь Монголд авч иржээ. Тэрээр Монголд эрийн цээнд хүртлээ амьдарч байгаад 1973 онд буцаж эх орондоо ирсэн байна. Эхлээд барилгын компанид ажиллаж байгаад 1979 онд орон нутгийн их сургуульд орж уран зохиолын бакалаврын зэрэгтэй төгсгөжээ. Харин магистрийн зэргийг Бээжингийн их сургуульд авсан байна. Сургуулиа төгссөний дараагаар сурч байсан тэнхимдээ үлдэн багшилж, мөн докторын зэрэг хамгаалсан аж.
1988-1989 онуудад Ля Сяобо АНУ-ын Колумбийн их сургууль, Норвегийн Ослогийн их сургуулиудад урилгаар лекц унших болсон байна. Тэрээр утга зохиолын мэргэжил эзэмшсэнээс гадна яруу найргийн бүтээлүүд гаргаж, орчин үеийн яруу найргийг сонирхон судалж байжээ. Энэ үедээ өөртэй нь ижил сонирхолтой ирээдүйн эхнэртэйгээ танилцсан байна. Тэд хамтдаа амьдрах болоод удаагүй байх үед нь буюу 1989 онд Тяньаньмэнийн талбайд оюутнуудын бослогыг нухчин дарсан аймшигт хэрэг явдал гарсан байдаг.
“Энэ хэрэг явдлын дараа тэрээр огт өөр хүн болсон. Түүний амьдрал эгнэгт өөрчлөгдсөн юм.” гэж эхнэр нь хожим дурсаж байсан байна. Ля Сяобо 2008 онд Хүний эрхийн тунхаг бичиг бий болсны 60 жилийн ойгоор Хятадын засаг захиргаанаас Үндсэн хуулийн заалтыг дагаж мөрдөх, иргэдэд үг хэлэх эрх чөлөөг нь баталгаажуулах зэргийг шаардсан “Харт 08” хэмээх тунхагийг санаачлан интернэтэд тавьсан байна. Түүний энэ санаачлага мөн л Нобелийн шагналт Вацлав Хавелийн 1977 онд социалист Чехословак улсын эрх баригчдад хүргүүлж байсан “Харт 77” –оос санаа авсан зүйл байсан гэнэ. Түүний “Харт 08” нь интернэтэд тавигдсаны дараа 300 хүн л энэ тунхагт нэгдэж гарын үсгээ илгээсэн байжээ. Тэрээр тунхагаа хэвлүүлэхээр зэхэж байсан боловч эхийг нь олж үзэж чадалгүй баривчлагдсан байна.
Түүнийг 2008 оны 12-р сард гэртээ байхад нь цагдаа нар баривчлан авч явсан гэдэг. Эхнэр нь Ля Сяобог хагас жилийн турш чухам хаана байгааг нь мэдэлгүй зовж шаналж байсан ажээ. Харин өнгөрсөн оны 6-р сард Бээжин хотын прокурор засаг төрийг унагаахаар завдсан хэрэгт сэжигтнээр татан Ля Сяобог баривчалсан явдлыг зөвтгөн цуу яриа дэгдээсэн хэрэг нэмэн тулгасан байна. Хэргийг шүүх ажиллагаа түүнээс хойш хагас жилийн дараа л эхэлсэн бөгөөд гурав хоног хуралдсаны эцэст иргэний эрхийн төлөө тэмцсэнийх нь төлөө түүнийг 11 жил хорьж шийтгэхээр болж улстөрийн эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулсан байна. Зөвхөн энэ бүхний дараа л баривчлагдсанаасаа хойш анх удуу эхнэртэйгээ уулзахыг нь зөвшөөрсөн гэдэг. Нобелийн энхтайвны төлөөх шагналыг Ля Сяобод өнгөрсөн долоо хоногт буюу 10-р сарын 8-д олгосон бөгөөд түүнээс хойш гурван өдрийн дараа л эхнэр нь шоронд эргэх үеэрээ энэ тухай түүнд дуулгасан байна.
М.Наст