Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд өчигдөр орой 22 цагийн орчим явж байсан иргэн А-г утсаараа ярьж байхад нь үл таних хүн утсыг нь булаагаад зугтжээ. Хохирогч ойрхон байсан Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 336 дугаар чиглэлийнхэнд мэдэгдэн шуурхай шалгуулсан байна. Түүний утсыг Чингэлтэй дүүргийн V сургуулийн VIII ангийн сурагч Э булааж зугтаасныг барьж, шалгаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд иргэн М-ыг дээрэмдсэн хэрэг өчигдөр 20 цагийн орчим гарсан гэнэ. Түүнд хутга тулган гоо сайхны хэрэглэл, гар утас, мөнгийг нь дээрэмдсэнийг цагдаагийнхан шуурхай хайсаар оршин суух хаяг нь тодорхойгүй Э гэгч авсныг илрүүлж, саатуулан шалгаж эхэлжээ.
Х.Хангал