
“Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх “Hero Entertainment”-ийн ээлжит бүтээл болох “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд бүтэлгүй программист Гялбаагийн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Тэгвэл дуучин залуу дахин кинонд тоглохыг хүсч байгаа гэнэ. Учир нь түүнд кинонд тоглох таалагдсан бололтой. Энэ талаараа Д.Батсүх хэлэхдээ “Сая хамтарч ажилласан киног групп надад дахин санал тавиад кинонд тоглооч гэвэл би дуртайяа хүлээж авна. Харин ч би дүрээ сайн гаргах гэж хичээх болно” гэв.
М.Анир