Төрийн ордонд химийн бодис алдагдсан уу? | News.MN

Төрийн ордонд химийн бодис алдагдсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд химийн бодис алдагдсан уу?

Нийслэлийн онцгой байдлын албанд Төрийн ордны хоёр давхарт химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлага ирсэн гэнэ. Дуудлагын дагуу Шуурхай бүлэг-105-ын аврагч нар болон Нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтынхан Төрийн ордонд ажиллажээ. Төрийн ордны хоёр давхарт шуурхай ажиллаж, 20 төрлийн гуурс тавьж, өрөөнүүдийн агаараас сорьцын шинжилгээ авахад ямар нэг химийн бодис илрээгүй юм байна. Мөн өдөр Чингэлтэй дүүргийн II хороо “Корма” зоогийн газарт газ алдагдлаа гэсэн дуудлагаар Шуурхай бүлэг-105-ынхан ажиллажээ. Газыг хэрхэн холбох, яаж ашиглахаа мэдэхгүйгээс болж бага хэмжээний газ алдагдсан юм байна. Тус газар ажилладаг иргэн Х-ын бие таагүй байсан аж. Түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, хийн газын баллоныг аюулгүй болгосон гэнэ.

 Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж