Улсын драмын эрдмийн театр өнгөрсөн баасан гаригт өвөл цагийн нээлтээ Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгээр нээлтээ хийсэн юм. Ирэх онд театр орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Атга нөж”, “Саран хөхөө”, “Сарны цагаан нулимс”, “Тамгагүй төр” зэрэг жүжгүүдийг дахин тайзнаа амилуулж байгаа юм. Энэ сарын 20-21-нд “Саран хөхөө” жүжиг, 22-24-нд “Сарны цагаан цус”, 27-31-нд “Тамгагүй төр” жүжиг тус тус тоглох юм.
М.Урин