
Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон “Органик ба ногоон бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөлөө. “Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье” уриан дор зохион байгуулсан үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагч байгууллагуудын олон сонирхолтой арга хэмжээ болж өнгөрчээ. Үзэсгэлэнд оролцогчдоос худалдааны шилдгүүдийг тодруулж, өнөө орой “NATIONAL EXHIBITION AND CONVENTION CENTRE” танхимд гардуулан өгөх юм байна.
Д.Цэц