
Өнгөрсөн гурван сард Удирдлагын академи төгсөнгүүт багш нартайгаа хамтран соёл урлагийн менежерүүдэд зориулан “Удирдахуйн лавлах” нэртэй ном бичиж худалдаанд гаргаад амжжээ.
Мөн тэрбээр сурсан мэдсэнээ саяхан болж өнгөрсөн залуу дуучин Д.Намсрайноровын “Хонгор чамдаа” тоглолтод ерөнхий продюсероор ажиллан чадвараа харуулсан юм.
Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ тун удахгүй Ирланд улсад менежментийн мастерт хоёр жил суралцахаар явах гэж байгаа гэнэ. Хоёр жил гаруй эзгүй байх учраас “Монгол билээ” нэртэй шинэ цомгоо худалдаанд гаргачхаад явахаар төлөвлөжээ.
Г.Даша