
Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа гурван хэмжээст буюу дэлгэц доторх дуу чимээ, хөдөлгөөнийг үзэгчдэд бодитоор мэдрүүлдгээрээ “ЗD” кино манайд нэвтэрч эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл гурван хэмжээст киног Монголын кино сонирхогчид үзэх боломжийг олгосон “Өргөө”, “Тэнгис” кино театруудад тус үзвэрийн билет чамгүй үнэтэй 6000 төгрөг байдгаас хүүхэд, залуус тэр бүр үзэж чаддаггүй. Тиймээс “Өргөө” кино театрынхан мягмар, лхагва, пүрэв гаригт гарах “3D” киноныхоо тасалбарын үнийг 4000 төгрөг болгон бууруулжээ. Дашрамд сонирхуулахад тус театрын гуравдугаар танхимд өдөр бүр гурван хэмжээст “Resident Evil: After life” буюу “Үхлийн дараах амьдрал” кино 11:00, 13:20, 15:40, 17:50, 20:00, 22:20 цагт гарч байгаа юм.
Г.Даша