Katy Perry анхны сүрчгээ толилуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Katy Perry анхны сүрчгээ толилуулав

Дуучин Katy Perry “Purr” нэртэй өөрийн брэндийн анхны сүрчгээ гаргалаа. Харин сурталчилгааны зурагт хуудсанд тэрбээр өөрийн дуртай латексан, ягаан, хөх хосолсон, ирвэсийн эрээн өнгөтэй бие барьсан хослол өмсч, бяцхан муужгайн дүрд хувилжээ. Түүний гаргаж буй үнэртэнгийн савлагаа нь мууран хэлбэртэй учир Katy ийнхүү муужгайн дүрд хувилан газар мөлхөж буйгаар зургаа авахуулсан байна. Тэрбээр өөрөө ч мууранд хайртай нэгэн.

“Purr” нэртэй түүний сүрчиг ирэх сард худалдаанд гарах ажээ. Харин сурталчилгааны зурагт хуудсыг нэрт гэрэл зурагчин Miles Aldridge авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж