Немцүүдийн тулаан-Ес дэх гараа

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Немцүүдийн тулаан-Ес дэх гараа

Германы автомашин үйлдвэрлэгчдийн уралдаан буюу ДТМ автомашины тойрог замын уралдаан 2000 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсаар 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Энэ улиралын ес дэх гараа Германы баруун урд хэсэгт байрлах Хоккенхайм хотын Хоккенхаймринг авто тойруулгад өчигдөр болж өнгөрлөө.

Гараанаас гараад эхний эргэлтэн дээр цагтаа “Формула нэг”-Т хурд сорьж явсан Дэвид Кулдхард, Конфу Чэнгтэй мөргөлдөн хоёул уралдаанаа дуусгажээ.
Байрлал тогтоох уралдаанд эзэн орны тамирчин Тимо Шнайдер түрүүлсэн ч Мерсэдэс С-Классаар уралддаг HWA багийн Британи тамирчин Пол Ди Реста алдарт “Формула нэг” уралдааныг хүртэл хүлээн авдаг авто тойруулгад маш хурдтай байлаа.

Уралдаан өндөрлөхөд 22 тойрог үлдээд байх үед HWA багийн Британи тамирчин тэргүүллийг олж аван урдаа хэнийг ч оруулсангүй Хоккенхаймринг авто тойруулгад түрүүлсэн байна.

Энэ нь түүний ДТМ уралдаанд гурав дараалсан ялалт болсон төдийгүй уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлэх боломжийг олгосон байна. Улирлыг тааруу эхлүүлсэн ч сүүлийн таван гараа дараалан тогтмол шагналын тавцанд гарсан Британи эр нийлбэр 63 оноогоор энэ улирлыг тэргүүлж эхэлсэн бол Канадын Бруно Спенглер 60 оноотой удаалж явна.

Одоо ДТМ уралдааны улирал өндөрлөхөд ердөө хоёр гараа үлдээд байна.
Дараагийн гараа Италийн Адриа олон улсын авто тойруулгад энэ сарын сүүлийн өдөр болох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж