ОУОХ-ны гишүүн “Olympic House”-д зочиллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

ОУОХ-ны гишүүн “Olympic House”-д зочиллоо

Монголын таэквондогийн холбооны урилгаар манай улсад айлчилж буй ОУОХ-ны гишүүн, Дэлхийн таэквондонгийн холбооны ерөнхийлөгч, БНАСАУ-ын иргэн Чой Чун Вон өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны байранд зочилж, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магвантай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны талаар ярилцаж, хуучин цагаа эргэн дурсан, тун нөхөрсөг уулзалт болж өнгөрчээ. Энэ үеэр мөн спортын нэрт зүтгэлтэн Чун Вон дэлхийн таэкводонгийн холбооны үйл ажиллагаа, зорилгыг МҮОХ-ны зүгээс дэмжихийг хүссэн байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж