
Antilia хэмээн нэрлэсэн, нийт 37 мянган кв.метр талбайтай энэхүү сууцыг барихын тулд долоон жилийн хугацаа зарцуулсан бөгөөд Версалийн ордноос ч том гэнэ. Мукеш Амбани уг хауст эхнэр Нита, гурван хүүхэд болон ээжийнхээ хамт амьдрах аж.
173 метр өндөр амины хаус дотор аэробик, гимнастикийн өрөө, бүжгийн студи, спорт заал, зочид хүлээн авах танхим, усан сан, хэд хэдэн лаунж болон 50 хүний суудалтай гэрийн кино театрыг мөн багтаажээ. Түүнчлэн цахилгаан шат, цэцэрлэгт хүрээлэнгээс гадна дээвэр дээр гурван нисдэг тэрэг хангалттай багтах нисэх зурвас, газар доорх давхарт 160 машины гаражийг мөн багтаасан байна.
Forbes-ын мэдээлснээр Амбанигийн хөрөнгө 29 тэрбум ам.доллараар үнэлэгдэх бөгөөд Энэтхэгт хамгийн томд тооцогдох газрын тос, бэлэн бараа бүтээгдэхүүн болон биотехнологийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгдсэн групптэй юм.