
МАХН-ын дэргэд байгуулагдсан “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” нэгдсэн хөдөлгөөний гишүүд МАХН-ын удирдлагад шаардлага хүргүүлээд байгаа билээ. Шаардлагад МАХН-ын дүрмийг зөрчиж гаргасан” Тэрэлжийн тунхаг”-ийг хүчингүй болгох,намын нэрээр өндөр албан тушаалд томилогдож үүрэг хариуцлагаа биелүүлээгүй хүмүүстэй хариуцлага тооцоогүй байгаадаа МАХН-ын удирдлага ямар дүгнэлт хийж байгаа талаараа энэ сарын 20-ны дотор намын гишүүд дэмжигчдэдээ мэдэгдэх талаар тусгасан юм. Мөн МАХН-ын ХХYI их хуралд төлөөлөгч сонгосон байдлыг даруй шалгаж шударга шийдвэр гаргахыг шаардсан байна. Эдгээр шаардлагыг эс биелүүлбэл бололцоотой бүх хэлбэрийг ашиглан тууштай тэмцэх болно гэдгээ мөн мэдэгдсэн. Тус хөдөлгөөнийхөн нөгөөдөр гэхэд шаардлагынхаа хариуг МАХН-ын удирдлагаас хүлээж байна.
Л.ОЮУН