Хувцасны маргаан тасрав

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Хувцасны маргаан тасрав

Төрийн ордонд сурвалжлага хийдэг сэтгүүлчид, УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах албаны хооронд хувцасны маргаан дэгдээд байсан билээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны ирц бүрдүүлэх,  протокол хөтлөх үүрэгтэй тус албаныхан сэтгүүлчдэд хувцасны дэг тогтоох чиг өгч, хамгаалалтын албаныханд үүрэг тавьснаар өнөөдөр хэд хэдэн сэтгүүлчийг албаны хувцасны шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар Төрийн ордны үүднээс буцаажээ. Ардаа хэдэн мянган үзэгч, уншигч, сонсогчтой, сонгогчдын нүд, чих болдог сэтгүүлчдийг албаны хувцас өмсөөгүй гэсэн шалтгаанаар ийнхүү Төрийн ордонд нэвтрүүлэхгүй байгаа талаар холбогдох албаны хүмүүст хэлж, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч бичиж, нэвтрүүлснээр хувцасны маргаан маргаашаас тасрахаар болов.

УИХ-ын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс болон Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаярын хэлснээр маргаашаас сэтгүүлчдэд “албаны хувцас өмс” гэсэн тулгалтыг хийхгүй байхаар болов.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж