
"Алцхаймерын талаархи бидний ойлголт өөр болсон. Өвчний нөхцлийг сайн судлахын тулд бидэнд сайн дурын өвчтөнгүүд хэрэгтэй” гэж Калифорнийн их сургуулийн Мэдрэлийн өвчин судлалын институтын захирал Леннарт Мүке ярьж байна.
Анагаах ухааны мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар хүн 65 нас хүрэхэд алцхаймерын анхны шинж тэмдэг илрэх эрсдэл 10 хувиар нэмэгддэг бөгөөд 2050 он гэхэд зөвхөн АНУ –д л гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 13.4 саяд хүрэх гэнэ.
Уг тахлыг судлахдаа эрдэмтэд алдаанаасаа суралцаж байгаа аж. Өвчтөнд ой санамжаа алдаж буйн анхны шинж тэмдэг болох уймраа болох, эргэлзэх, оюун ухааны хомсдол илэрч эхэлсэн бол уураг тархины мэдрэлийн эсүүдийн гэмтлийг дахин сэргээх боломжгүй болсон байдаг. Алцхаймерын синдромыг өвчтөний амьд ахуй цагт оношлох боломж бага бөгөөд зөвхөн нас барсны нь дараа задлан шинжилгээ хийж, протейны тахал болох амилойд болон мэдрэлийн үхэжсэн судлууд орооцолдсон байдлаар алцхаймерын өвчин гэж тогтоодог байна. Хэрвээ өвчтөнд анхны шинж тэмдэг илрэхээс өмнө эрт оношлож чадвал мэдрэлийн судлуудын үхжихээс хамгаалж, ой санамжыг аварч болох аж. Саяхныг хүртэл эрдэмтэд амилойдод гол анхаарлаа хандуулж, уураг тархины эд эсүүдийг үхүүлэхээс хамгаалж болох эсэхийг судалж байв. Гэвч өнөөг хүртэл гаргасан вакцинууд үр дүнгүй болж, мэдрэлийн судлуудыг устгаж байжээ.
Одоогоор алцхаймерын өвчнийг оношлосон ч эмчлэх арга байхгүй юм. Гэвч хөгшрөлтийг судлах институт болон неврологийн эрдэмтэд эрт оношлох нь ой санамжаа алдахаас сэргийлэх цорын ганц арга гэж үзсэн хэвээр байна.
Н.Энх