Дарга нартаа илүү тусламж өгье

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Дарга нартаа илүү тусламж өгье

Манайхан гадаадаас хан­галт­тай хэмжээний зээл, тус­ламж авдаг ч ядуу­сын тоо буурч, юмны үнэ хямдрахгүй байна. Төрөөс иргэддээ бэлэн мөнгө та­раагаад нэмэр алга. Тиймээс үүнийг үр дүнд хүргэхийн тулд эргэн харж, эргэцүүлж тунгаах шаард­лагатай юм. Ер нь ядууст тусламж өгнө гэдэг туйлын буруу шийд­вэр юм шиг байна. Ийм ангилалд багтах хүн олон байдаг болохоор нэг хүнд ногдох тусламжийн хэмжээ аманд ч үгүй, хамарт ч үгүй болчихдог. Тэгэхээр хайран мөнгийг ингэж дэмий үрэх хэрэггүй гэсэн үг.  Харин сайд, дарга нартаа ахиухан тусламж өгдөг болбол яасан юм бэ. Тэгвэл тэд ажлаа сайн хийнэ. Ядаж л ядууст олгох мөнгөнөөс шомбодоод байхгүй шүү дээ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалт­нуудад илүү их хандив тус­ламж өгч, халамж үйл­чилгээ үзүүлж байвал манай улс маш амархан мандан цэ­цэглэх боломжтой. Уг нь төр засгаас иймэрхүү оновч­той алхам хийх нь хийгээд байгаа л даа. Жишээ нь, Засгийн газар өнгөрсөн онд Төрийн жинхэнэ албан хаагч­дад нэг удаагийн бу­цалт­гүй тусламж олгох жу­рам буюу 164 дүгээр тог­тоол гээчийг баталсан. Энэ журмын дагуу төрийн жин­хэнэ албан хаагчдад ол­гож байгаа мөнгө төрийн үйлчилгээний албан хаагчдад олгож буй мөнгөнөөс гурав дахин их байгаа юм. Мөн энэ сараас эхлэн цалинг 30 хувиар нэмэхэд өндөр албан тушаалтнуудынх нь цалин илүү учраас хангалт­тай их, бага цалинтай нь бага л нэмэгдэл авч бай­гаа. Ийнхүү төр засгийн зүгээс дарга нараа илүү их тэтгэх ажлыг амжилттай эх­лүүл­сэн нь үнэн. Гэвч ядууст хоёрын хооронд мөн­гө өгөөд байгаа учраас олигтой үр дүн гарахгүй бай­на. Бас үйлдвэрчний эв­лэлийнхэн ийм сайхан ажлыг шүүмжлээд болиулах гээд байна шүү, цаана чинь. Дарга нарт тусламж өгөх нь илүү тустай гэдгийг тэдэнд сайн ойлгуулах хэрэгтэй. Ерөөсөө эрх ямба багатай, эмзэг ядуу амьдралтайд нь тусламж дэмжлэг өгөхөө больё. Харин дарга нартаа илүү өгдөг болъё. Тэгж гэмээнэ авлига, ядуурал гээд олон хүндрэлийг ардаа орхих болно шүү дээ.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж