У.Хүрэлсүх хүүхдүүдтэй хөөрөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх хүүхдүүдтэй хөөрөлдөв

МАХН-ын
их хурал хуралдахад хагас сар илүүхэн хугацаа үлдэж намын дарга нар
гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна. Тэр бүү хэл дунд сургуулийн ахлах
ангийн сурагчидтай ч яриа хөөрөө өрнүүлдэг болжээ.

МАХН-ын
ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт
сурагчдын төлөөлөлтэй уулзаж зангиагүй яриа өрнүүлэв. Тэрбээр
хүүхдүүдэд хүний амьдралд дөрвөн гол сонголт байдаг, тэдгээрээ зөв
хийчихвэл ер нь амьдрал тэгшрээд явчихна шүү гэж хэллээ. Эхнийх нь
мэргэжлээ зөв сонгох, тэгээд үзэл санаа буюу шүтэж бишрэх шашнаа зөв
сонгох нь чухал гэдгийг анхаарууллаа. Дараа нь амьдралын ханиа зөв
сонгох, хамгийн чухал нь улс төрийн сонголт буюу элсэх намаа хамгийн зөв
сонгох ёстойг хэлж МАХН бол хамгийн зөв, хамгийн орчин үежиж яваа,
“хувьсгалт” гэдэг үгийг нэрээсээ авчихвал жинхэнэ залуусын дагадаг нам
болно хэмээн ярьж хойч үеэ бэлтгэхэд анхаарсан бол МАХН-ын дарга
С.Батболд ч чөлөөт цагаа хүүхдүүдтэй өнгөрөөжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж