Монгол бөхийн өргөөнд энэ сарын 30-нд алтан үеийнхний аялгууг эргэн дурсах “Алтан үеийн аялгуу үргэлжилсээр” тоглолт болно. Тоглолтод Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, залуу дуучин А.Мөнхбат, ардын дууч Д. Бурмаа нарын уран бүтээлчид оролцох аж. Тэд алтан үеийн нэрт дуучин агсан Банзрагч, Түмэндэмбэрэл, Цэрэнчимэд нарын дууг үзэгч олондоо сонирхуулах юм байна. Ойрын хэдэн жил болооүй сайхан тоглолт болно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, тоглолтын үеэр Л.Банзрагч Монгол Улсын гавьяат жүжигчин, Д.Бурмаа, А.Мөнхбат нар Соёлын тэргүүниий ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж магадгүй гэнэ.
С.Отгон