Юнителтэй нэгдэх намрын аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Юнителтэй нэгдэх намрын аян өрнөж байна

Хэрэглэгчдийнхээ бодит хэрэгцээг мэдрэн түүнд нийцсэн үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллуудыг санаачилж, хүндэтгэн үйлчлэхийг хичээж ирсэн Юнител корпорацийн хэрэглэгчдийн тоо монгол даяар улам хурдацтай нэмэгдэж байна.  Бүх сүлжээнд, орон даяар ижил үнийн тариф, найдвартай, чанартай сүлжээгээрээ ялгардаг тус компанийн хэрэглэгч болж амжаагүй байгаа бол танд дуулгах таатай мэдээ байна.
Шинээр Юнителийн хэрэглэгч болох хүсэлтэй хэн бүхэнд зориулж тус корпораци 2010 оны 10 дугаар сарыг дуустал урамшуулал зарлалаа. Та энэ хугацаанд амжиж Dopin үйлчилгээний хэрэглэгч шинээр болбол дансандаа 8.000 төг, 30 хоногтой шинэ дугаар дээр 7 хоногийн турш хязгааргүй үнэгүй ярих эрхийг бэлэг болгон авна. Харин iD болон Happy life үйлчилгээний шинэ хэрэглэгч болбол дансандаа 5.000 төг, 180 хоногтой шинэ дугаарыг 2010 оныг дуустал сүлжээндээ 180 минут үнэгүй ярих эрх, 180 мессежийг үнэгүй бичих эрхийн хамт авах боломжтой.  

Дараа төлбөрт Сонгодог үйлчилгээний шинэ хэрэглэгчдэд ч мөн онцгой урамшуулал олгож байгаа юм байна. Таны харилцаа холбооны хэрэгцээ ямар ч байлаа гэсэн түүнд хамгийн сайн нийцэх үйлчилгээний нэр төрлүүд Юнителд байгаа гэдэгт итгэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж