“Jackass 3D” 50 саяыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

“Jackass 3D” 50 саяыг олжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үзэгчдийн танил болсон Jackass киноны гурав дахь анги өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Уг киноны өмнөх ангиудын үйл явдал хэрхэн өрнөхийг үзэх гэсэн үзэгчдийн хүлээлт ийнхүү биелэлээ олж, дэлгэцнээ гарлаа. Paramount Pictures болон MTV film хоёр хамтран ажилласан энэхүү кино 10 жилийнхээ ойн дээр гурав дахь ангиа гаргаж байгаа юм. Хамгийн эхний анги 2000 онд үзэгчдийн хүртээл болж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, box office-т шуугиан тарьж байсан. "Jackass: The Movie" буюу энэ анги нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 22,8 саяыг олсон ба нийт орлого нь 64,3 саяар тоологддог юм.

    Харин "Jackass: Number Two" 2006 оны есдүгээр сард нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 29 сая, нийтдээ 72,8 саяыг олсон хэмээн бичигддэг. Харин энэхүү гуравдугаар анги нь 3D-гээр хийгдсэн ба нийт өртөг нь 19 сая болсон байна. Өмнөх ангиудын амжилтаа эвдэж, box office-т шуугиан дэгдээнэ хэмээн киноны багийнхан итгэж буй тухайгаа мэдээлж байсан. Тэд эхний долоо хоногтоо 30 саяыг олно хэмээн тооцоолоод байсан нь илүү амжилт гарган 50 сая ам.долларын ашиг олжээ.
    Ингээд шилдэг 10 киноны жагсаалтыг хүргэе

    “Jackass 3D” $50,000,000
    “Red” $22,500,000
    “The Social Network“ $11,000,000
    “Secretariat” $9,503,000
    “Life as We Know It” $9,200,000
    “Legend of the Guardians: The Owls of Ga"Hoole” $4,235,000
    “The Town” $4,040,000
    “My Soul to Take” $3,161,000
    “Easy A” $2,650,000
    “Wall Street: Money Never Sleeps” $2,350,000

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж