Гурван сартай хүүхэд ЭНЭШТ-д үзүүлж байгаад нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Гурван сартай хүүхэд ЭНЭШТ-д үзүүлж байгаад нас баржээ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр өнгөрөгч шөнө нийслэлийн хэмжээнд  таван хүн нас баржээ. ЭНЭШТ-ийн хүүхдийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт гурван сартай эрэгтэй хүүхэд ирээд нас баржээ. Төв аймгийн Батсүмбэр сумаас 13 дугаар маягтаар ирсэн Ө хүү өндөр халуунтай бие нь муу байсан гэнэ. Баянгол дүүргийн долдугаар хорооны 19 дүгээр  байранд суух 34 настай Б ил харагдах гэмтэлгүй нас барсан байжээ. Сонгинохайрхан дүүрэгт хоёр иргэн нас барлаа. Тус дүүргийн 17 дугаар хороо "Минж плаза" төвийн баруун талд 35-40 орчим насны эрэгтэй хүн биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Одоогоор түүний хэн болох нь тодорхойгүй байгаа гэнэ. Мөн дүүргийн 0119 дүгээр цэргийн ангийн ажилчдын байранд амьдардаг 60 настай Н гэнэт нас барсан гэнэ. Чингэлтэй дүүрэгт байрлах “Эх-Өргөө“ оёдлын цехэд М нас барсан хэрэг гарлаа. Тухайн дүүргийн цагдаагийнхан шалгаж эхэлжээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж